Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт 33 иргэнийг ажиглах байрнаас гаргажээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС КАМЕРЫН БҮС БОЛГОХ АЖЛАА ...

Баян-Өлгий аймагт ОХУ, Казахстан улсаас ирсэн 400 гаруй иргэнийг найман тусгаарлах байранд байрлуулж ажиглаж байснаас ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан 191 хүнийг тусгаарлах байрнаас гаргасан. Харин өчигдөр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дахин 33 иргэнийг дарааллын дагуу ажиглах байрнаас гаргаж, гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах ажиллагаа зохион байгуулж байна. Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр өнөөдөр 30 хүнийг тусгаарлах байрнаас гаргах аж. Гэр нь тусгаарлаж буй 331 иргэнд мэргэжлийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *