УОК-ын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээжээ. Боомтыг цаашид гаригийн зохицуулалтаар буюу сар бүрийн хоёр ба дөрөв дэх долоо хоногт нээж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх юм.Боомтыг нээсэн эхний өдөр улсын хилээр 408,3 тонн шатахуун тээвэрлэсэн 17 машин нэвтрэв.
Цагааннуур боомт одоогийн нөөц боломжоороо өдөрт 500 тонн шатахуун тээвэрлэсэн 20 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжтой бөгөөд үүгээр баруун найман аймгийн хэрэгцээг хангах юм.