Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Монос” амралтын газарт амарч байсан, 41 настай эрэгтэй усанд осолдож, амь насаа алджээ. Тэрбээр энэ сарын 4-нд сураггүй алга болсон бөгөөд эрлийн баг “Сөгнөгөр” голын уснаас өчигдөр өглөө 10:30 цагийн орчимд цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.