Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргүүд нэгнээ дээрэлхсэн асуудалтай холбогдуулж тайлбар хийжээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
“Энэ ёс зүйгүй үйлдэл 032 дугаар ангид болсон байна. Цацагдсан бичлэг өмнөх оных. Өнгөрсөн оны 10 дугаар сард халагдаад, нутаг буцсан цэргүүд 5 сард ирсэн шинэ цэргүүдээ дээрэлхсэн явдал байжээ. Тиймээс ЗХЖШ болон холбогдох албаныхан нутаг буцсан цэргүүдийг олж, илрүүлэх, шалгалт хийх, хуулийн хариуцлага болон бусад алба хаагч нараас уучлалт гуйлгуулна. Мөн холбогдох хүмүүстэй ч хариуцлага тооцно” гэлээ. |