Categories
мэдээ нийгэм

Батлагдсан тохиолдол болон хавьтлын маршрут

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тохиолдлууд болон түүний хавьтлын маршрутад доорх цэгүүд хамаарч буй бөгөөд иргэн та эдгээр цэгүүдээр зорчсон бол өөрийгөө тусгаарлаж, биеийн байдлаа хянаж, 119 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авна уу.
– Баянгол дүүргийн 12-р хороо, 3, 4-р хорооллын 19-р байрны “Витфарм” эмийн сан
– Баянгол дүүргийн 12-р хороо, 3, 4-р хорооллын Ачлал дэлгүүрийн замын урд байрлах “CU” сүлжээ
– Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 50-р сургуулийн ард байрлах “CU” сүлжээ
– Сүхбаатар дүүргийн 3-р хороо 45 байрны доод талын дэлгүүрүүд
– Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төв
– Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чонон бөртэ төвийн цахилгаан бараа засварын газар
– Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн шарын 5-р байрны “Тавин ус” эмийн сан
– Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3-р байрны хажууд байрлах “Хас” мини маркет, Шинэ хүнсний дэлгүүр
– Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Спортын төв ордоны эсрэг талын “Интерном” номын дэлгүүр

Дээрх байршлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой горимын дагуу хийж байна. Тодорхой хугацаанд ариутгал, хадваргүйтгэл бүрэн хийснээр үйл ажиллагааг нь эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *