Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд цэргийн дэмжлэг үзүүлж байна DNN.mn

Орос улс Украины зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлж байна гэсэн мэдээлэл ихэссээр байгаа энэ үед барууны орнууд Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлж байна.

Зүүн нутгийн Донецк мужийн Краматорск хотын төмөр замын буудал руу өнгөрсөн Баасан гаригт оросууд пуужин харважээ. Халдлагын улмаас 52 хүн амиа алдсаны тав нь хүүхэд байсан гэж бүс нутгийн захирагч мэдэгдэв. АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтны хэлснээр, Пентагон Оросын зэвсэгт хүчин ойрын тусгалтай баллистик пуужин ашиглаж бөмбөгдсөн гэж үзэж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлага үйлдсэн гэх мэдээллийг няцааж, Украины зэвсэгт хүчнийг буруутгажээ. Барууны орнууд Украин дахь цэргийн тусламжаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан Словак улс С-300 “газар-агаар” пуужингийн системийг тус улсад хандивлаж буйгаа зарлалаа. Уг систем нь сөнөөгч онгоц болон пуужингуудыг устгах чадвартай.

Чех улс Украин руу танк илгээнэ гэж мэдэгдсэн. Их Британи 100 сая фунт стерлинг буюу 130 сая ам.долларын өртөгтэй цэргийн нэмэлт тоног төхөөрөмж нийлүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү тоног төхөөрөмжид танк эсэргүүцэх пуужингууд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *