Categories
мэдээ нийгэм

Баруун Зүүн бүсийн хурд болно

Жил бүрийн үндэсний их баяр наадмыг отголуулж, болдог “Баруун бүсийн хурд” хурдан морины уралдаан долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт, “Зүүн бүсийн хурд” энэ сарын 30-нд Хэнтий аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Монгол Улсын Засгийн газраас аймаг, дүүрэг, сумын үндэсний их баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу долдугаар сарын 18-24 ний өдрүүдэд 11 аймаг үндэсний их баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-17 ны өдрүүдэд наадмаа хийжээ. Харин Завхан, Өмнөговь аймаг долдугаар сарын 8, 9, 10-нд үндэсний их баяр наадмаа хийсэн байна. Өнгөрсөн онд хэд, хэдэн аймаг, сум тэгш ойг тэмдэглэж өнгөрүүлсэн бол энэ жил цөөн аймаг, сум тэгш ойн баяр наадмаа тэмдэглэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *