Засгийн газрын шийдвэрээр бүсийн наадмуудыг жил бүр зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн Хангайн бүсийн зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Харин Баруун бүсийн зуны уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байсан Завхан аймгийн төв орчмын нутгаар гандуу, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул Засаг дарга Д.Батсайхан бүсийн уралдааныг цуцалсан байна.