Categories
мэдээ нийгэм

“Баруун бүсэд үр тариа хадгалах агуулах барих ажлыг шуурхай зохион байгуулж өгөөч” гэв DNN.mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.

Энэ үеэр “Түшигхангай” ХХК-ийн захирал С.Лхагвасүрэн баруун бүсийн тариаланчдын тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Шатахууны хөнгөлөлт, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олон дэмжлэгийг төрөөс тариаланчдад үзүүлж буйд талархалтай байна. Үр сортын тухай тусдаа хууль гарлаа.

Нийслэл хотоос 1,200 гаруй километрийн зайд оршдог баруун бүсээс өнөөдрийн чуулганд оролцож байна. Энэ утгаараа тээврийн хөлс, шатахууны үнийн асуудал бүс нутагт хэцүү байгаа юм. Үүнээс шалтгаалан төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх хэд хэдэн ажил байна.

Энэ жилийн хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид 30 мянган тонн үр тариа хураан авсан ч хадгалах газар байхгүй. Гурилын үйлдвэрүүдэд тушаах тодорхой хугацаа, цаг уурын нөхцөл, тээвэрлэлт хийгээд асуудал өрнөдөг. Баруун бүсэд үр хадгалах агуулах барих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй.

Төсөвт тодотгол хийвэл энэ асуудал хоцорчих вий гэсэн айдас байна. Мөн баруун бүсэд 30-40 мянган тонны гурилын үйлдвэр барих шаардлагатай байна.

Одоогийн байдлаар тариаланчид урамшуулалд хамрагдахын тулд гурилын үйлдвэр хайдаг, зарим нь стандарт шаардлага хангахгүй гологддог, тээврийн хөлсөө төлөөд нийслэлд авчирдаг нөхцөл байдал хэвээрээ байна” гэдгийг хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *