Ус цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн 40 орчим хувь зудын эрсдэлтэй гэсэн зураглал гаргажээ.
Уг зураглалд нийт нутгийн 17 хувь нь нэн их, 20 хувь нь их , 20 гаруй хувьд нь дунд зэрэг 23 хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал баруун аймгуудын нутгаар буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хил залгаа нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хагас болон Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарчээ.
Зудын эрсдлийн мэдээллийг гаргахдаа цасны зузаан, нягтаас гадна өнгөрсөн зуны зуншлага, бэлчээрийн ургац, даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг үзүүлэлтийг нэгтгэж, дүгнэлт гаргасан байна.