Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай

Баруун аймгуудын нутгаар энэ сарын 25-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар болон цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийт нутгаар огцом хүйтэрч, хүчтэй салхилах төлөвтэй байгааг анхааруулсан юм. Энэ талаар Тодруулбал, “Цаг агаарын нөхцөл байдал арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн баруун аймгуудын нутгаар хүйтэрч, 2-нд ихэнх нутгаар цаг агаар муудах төлөвтэй байгаа аж. Онцгой байдлын газар, цаг агаарын байгууллагатай хамтран арваннэгдүгээр сарын 30-нд энэ талаар нарийвчилсан мэдээлэл өгнө гэсэн юм.

Мөн энэ сарын 24, 25-нд болсон цаг агаарын тавгүй үзэгдлийн үеэр цас багатай ч салхины хүч ихтэй байсан. Харин одоо цас их хэмжээгээр орно. Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж ОБЕГ-аас анхааруулсан. Энэ сарын 25-нд болсон хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт 254 гэр, 116 хашаа, 27 барилгын дээвэр салхинд хийссэн. Харин их хэмжээний цас орсны улмаас даваа гүвээ хаагдаж болзошгүй ч анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *