Categories
мэдээ улс-төр

Баримт хэвлээгүй албан байгууллагад хоёр хувийн торгууль ногдуулна

Гааль Татварын Ерөнхий Газар болон Нийслэлийн харьяа дүүргүүдээс НӨАТ-ын баримтын хэрэгжилт, урамшууллын систем, холбогдох хүмүүст шаардлага тавих асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГТЕГ-ын дарга С.Пүрэв “НӨАТ-ын баримт хэвлэх, урамшууллын системийн холбоотой асуудлууд гарч байна. Бид улсын хэмжээнд бүх баримтын хугацаа болон үнийн дүн нь зөв эсэх үгүйг шалгаж байна. Үүний дараа тухайн дүүргийн Засаг дарга, Татварын газарт мэдээллийг явуулж байгаа. Иргэнээс мөнгө авч байгаа ямар ч албан байгууллага сугалаатай НӨАТ-ын баримтыг хэвлэн гаргах үүрэгтэй. Түүнчлэн иргэн бүр сугалаатай баримтаа шаардан авах эрхтэй” гэлээ.

Хуулийн хүрээнд баримт хэвлээгүй албан байгууллагад хоёр хувь, үнийн дүн зөрүүтэй, худал бол 20 хувь хүртэл торгохыг Нийслэлийн дүүргүүд болон аймаг сумын Засаг дарга, татварын байцаагч, дэд ажлын хэсгүүдэд үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *