Categories
мэдээ нийгэм

Барилгуудыг өндрөөс нь хамаарч төвөгшлөөр ангилдаг болжээ

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар барилгын салбарт зарим шинэ төрлийн нэр томъёо бий болжээ. Шинэ хуулинд зааснаар барилгуудыг төвөгшил гэх шинэ нэрээр ялгамжилдаг болсон байна.

Бага төвөгшилтэй, дунд төвөгшилтэй, төвөгшилтэй, өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй гэсэн таван бүлэгт хуваах ажээ. 1-5 давхар байшинг бага төвөгшилтэйд багтаах бол 6-9 давхрыг дунд төвөгшилтэйд 17-оос дээш давхар барилгыг онцгой төвөгшилтэйд тооцох болжээ.

Түүнчлэн шинэчилсэн хуулиар барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигчид инженер техникийн ажилчид болоод барилгын мэргэжилтэй ажилчдыг албан ёсоор цалинжуулан ажиллуулдаг байхаар хуульчилсан байна.

Мөн шаардлагатай тоног, төхөөрөмжийг ч нарийвчлан тодотгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *