Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын салбарын шилдэг 12 ААН-ийг шалгарууллаа

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, “Барилагчдын талбай”-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Ковид цар тахлын улмаас цахим байдлаар энэ оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Талбайд туг мандуулах ёслолыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.

Нээлтэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнууд оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.

Энэ оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөл гардуулан, тугаа мандууллаа.

  • Барилга угсралтын чиглэлээр “Химон конштракшн” ХХК, “Томобюлдинг”ХХК, “Макс өргөө” ХХК,
  • Инженерийн шугам сүлжээний чиглэлээр “Билгүүн-од” ХХК,
  • Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Мон цемент билдинг материалс” ХХК, “Байгууламж Од” ХХК, “МСМ групп” ХХК,
  • Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК “Хайдродизайн прожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК тус тус шалгарлаа гэж БХБЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *