Categories
мэдээ нийгэм

Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний хөлсийг хүчингүй болголоо

Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний хөлсийг хүчингүй болголоо

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиг үүргийг судлан үзэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний ил тод, нээлттэй байдалтай танилцах зорилгоор тус төвд ажилласан юм. Тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар баримт бичгийг хүлээн авах, хяналт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхдээ иргэдээс 20 мянган төгрөгийн хураамж авч буйг үндэслэлгүй гэж үзэж, уг төлбөр хураамжийг авахтай холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичгийн хүрээнд иргэдээс дээрх хураамжийг авахад мөрдөж байсан “Архивын сан хөмрөгөөс баримт ашиглах, лавлагаа мэдээлэл олгох, хүлээн авах журам, Барилгын архиваас лавлагаа олгох үнэ тариф”-ыг Барилгын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/128 дугаар тушаалаар хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам”, “Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тариф”-ыг мөрдөж ажиллахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *