Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хот дахин төлөвлөлтөөр баригдаж буй үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын захиалагч нь “Металл энд вүүд” ХХК-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгалт явуулжээ. Шалгаалтаар дараахь зөрчлүүд илэрсэн байна.
- Барилгын гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилгын үйлдвэрлэлийн орчинд тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламж хийгдээгүй.
- Ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлдэг.
- Барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хамгаалалт хийгдээгүй.
- Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй
- Барилгын гүйцэтгэтгэгч тодорхойгүй зөрчлүүд илэрчээ.