Categories
мэдээ нийгэм

Барилгаас унах гэж байсан гурван настай хүүг аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багт гурван давхар орон сууцны барилгын гурван давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 18-ны өдрийн 19.13 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19.18 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж, аавд нь хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *