“Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн-яармаг наймдугаар сарын 24-26-нд “Мишээл ЭКСПО” төвд болох гэж байна.
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, Барилгачдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан “Барилга.МН”-ээс ерөнхийлөн зохион байгуулах ээлжит үзэсгэлэн-яармагт энэ удаа Монголын барилгын салбарын тэргүүлэгчид, дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэгчид, чанартай барилгын материал, интерьер дизайны төгс шийдлүүд нэг дор төвлөрч цогц арга хэмжээ болох гэж байна. Үзэсгэлэн яармагаар:
- Барилгын материал,
- Шинэ техник технологи нэвтрүүлэгчид
- Шинэ орон сууц
- Амины орон сууц
- Интерьер, экстерьер
- Ландшафт, гадна тохижилт
- Тавилга, гэр ахуй гээд барилгын салбарт холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
Үзэсгэлэн-яармагын хамтран зохион байгуулагчаар БХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ажиллаж байна.