Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 88 дугаар тогтоолоор баталсан “Барааны гарал үүслийн дүрэм”-д зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэн “Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталлаа. Энэ дүрэм батлагдсанаар олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжиж, гадаад худалдаа эрхлэгчдэд татварын хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм.
Засгийн газар хуралдаанаараа ийнхүү шийдэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.