ШӨХТГ арилжааны банкуудын “Чингис бонд”, Хөгжлийн банкны эх үүсвэрээр болон “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын бусад эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон бусад зээлийн зориулалт, зарцуулалт, эргэн төлөлт, мөн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа, тэтгэвэр, цалингийн зээлийн үйл ажиллагаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгах ажлын хүрээнд Монголбанк, Монгол улсын Хөгжлийн банк болон “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” зэрэгт 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дээрх зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүссэн албан бичгүүдийг хүргүүлжээ.
Уг хүрээнд ирсэн бичиг баримтуудтай танилцах ажил хийгдэж байгаа бөгөөд банкуудаар дамжин хэрэгжсэн бондын зарцуулалт, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа, тэтгэвэр, цалингийн зээлийн үйл ажиллагаа нь хууль журамд нийцсэн эсэх нь тун удахгүй ил тодоор мэдээлэгдэх юм байна.