Categories
мэдээ эдийн-засаг

Банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Павит Рамачандран Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулж, Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд, дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр талууд Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны 5 дугаар сард хэрэгжүүлж дууссан тухай, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох хяналт шалгалт энэ сард амжилттай болсныг ярилцлаа. Уулзалтын төгсгөлд АХБ-аас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *