Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ.
ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.
- Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
- “Монголд зочлох жил 2023-2025”-д шинэ зах зээл, шинэ урсгал.
- ШУУД-ХЯМД-ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг
- “МИАТ” компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо