Categories
мэдээ спорт

Байт харвааны тамирчид олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорилоо

Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарийн Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор эх орноосоо мордлоо.

Монголын баг тамирчид 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон зургадугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах “Токио-2020” Олимпийнн наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох юм.

Тэд тавдугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын Олимпийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар удирдаж тэмцээн оролцоно.

Манай баг тамирчид “Токио-2020” олимпийн наадмын ганц эрхийг аваад байгаа бөгөөд сүүлийн эрх олгох тэмцээнээс эрэгтэй багийн болон эмэгтэй хувийн эрхийг нэмж авахаар зорьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *