Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэргийг хэлэлцэхээр байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо. УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдэн бойкот зарласан. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногийн хугацаанд гацаанд ороод байна.