Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд Нотариатын тухай хууль, Шуудангийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсоно. Дараагаар нь Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Өчигдөр буюу энэ сарын 22-нд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа үдээс хойш дуусах тул Ерөнхий сайдын асуулгын хариуг сонсож дууссаны дараа хоригийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *