Өнөөдөр УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана.
Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэнэ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.
- Байнгын хорооны тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох
- Хянан шалгах түр хороо “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл сонсоно.
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.