Categories
мэдээ нийгэм

Байнгын ажлын байранд 36 иргэн зуучлагдав

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох сургалтанд хамруулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр зуучлагдан ажилтай, орлоготой болгох зорилгоор 500 гаруй нээлттэй ажлын байр бүхий “Кашмер холдинг”, “Гоёо” ХХК зэрэг томоохон 10 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран “Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах өдөрлөгийг /2018.07.03-04/-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд нийт 209 иргэн хамрагдсанаас , 88 иргэнд ажлын байрны мэдээлэл өгч , анкет бөглүүлэн, ажил санал болгосноос 36 иргэн ажлын байранд зуучлагдаж, мэргэжилгүй 22 иргэн үйлдвэр дээрх урамшуулалтай сургалтанд хамрагдан мэргэжилтэй болохоор бүртгүүлж, зорилтот бүлгийн 38 иргэн эрүүл мэндийг даатгалаа бөглүүлэн, 23 иргэн хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл авч чадсан Хан-Уул дүүргийн иргэд ажлын байртай, орлоготой болсон үр дүнтэй ажил боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *