Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УЦУОШГ-аас малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ.
Мөн энэ сарын 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Тиймээс байгалийн гэнэтийн үзэгдлийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэдэд УЦУОШГ-аас анхааруулж байна.