Бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулсан уран баримлын “Байгаль” үзэсгэлэн өчигдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд байгалийн зүй тогтлыг эмэгтэй хүнээр төлөөлүүлсэн 12 баримлыг танилцуулсан нь арга билгийн бэлгэдэлтэй холбоотой аж.
Энэхүү бүтээлүүд нь Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ө.Батсүрэнгийн сэтгэлгээний илэрхийлэл юм. “Байгаль” үзэсгэлэн ирэх сарын тавныг хүртэл үргэлжилнэ.