Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж. Ингэснээр цаг хугацаа алдахгүй, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах нөхцөл бүрдэж байгааг Үйлдвэрийн дарга Ц.Билэгбаатар таницуулсан.
Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч одоогоор 40 гаруй километрт асфальтон хучилт хийхэд бэлэн болгожээ.