Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөөс багшлах эрхийн шалгалтыг энэ жилээс авахаар болсон. Шалгалтад багшийн мэргэжлээр бакалавр төгссөн хүмүүс хамрагдах юм. Шалгалтын бүртгэлийг www.itpd.mn цахим хуудсаар долдугаар сарын 20-ноос авч эхэлсэн бөгөөд нөгөөдөр буюу наймдугаар сарын 1-нд дуусна.
Харин шалгалтыг наймдугаар сарын 10-ны өдөр онлайн хэлбэрээр орон даяар зохион байгуулах юм.
Э.Номин