Categories
мэдээ нийгэм

“Багшдаа тусалъя” холбоо багш нараа дэмжиж байгаагаа илэрхийлэв

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос багш нар цалингаа нэмүүлэхээр төр засагтаа болон ОУВС-д шаардлага хүргүүлж байгааг дэмжиж буй талаар мэдээллээ.

Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ үйл ажиллагааны хүрээнд багш нарын нийгмийн асуудал түүний дотор цалин хөлсийг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүд багш нарын хооронд гүүр болж ажилладаг байна.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Д.Дуламсүрэн хэлэхдээ “Өнөөдөр эцэг эх бүр хүүхдээ чадварлаг сайн багштай, сайн боловсролтой, сайн хүмүүжилтэй болгохыг хүсдэг ч багш нарыг хэрхэн дэмжиж туслахаа тэр бүр мэддэггүй. Иймд багшийн цалинг нэмүүлэх нь тэдний мэргэжлийн ур чадвар, сургалтын чанар чансааг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Манай холбоо багшийн цалинг нэмэх боломж Засгийн газарт байгаа учраас Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэлтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байна” хэмээн онцолсон юм.

.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн “Монгол Улс боловсролыг тэргүүлэх салбар гэж тунхаглан зарладаг боловч тэнд ажиллаж байгаа багш, ажилчдын нийгмийн асуудал өнөөдөр тартагтаа тулчхаад байна.

Эцэг эхчүүд бид багш нарыг дэмжиж ажиллах шаардлага гарч ирээд байна. Өнөөдөр Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн доод хэмжээнд байгаа. Хоёр жил ажилласан багш 384,000 төгрөг гар дээрээ авч байна. 31 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй багш өнөөдөр 581,000 төгрөгийн л цалин авч байна.

Бид багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр тус хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэх шаардлагыг тавьсан байгаа. Энэ шаардлагыг манай эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *