Categories
мэдээ нийгэм

Багш нарт түрээсийн орон сууцны 200 квотыг өгөхөөр шийдвэрлэжээ

Өчигдөр 18.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал өлсгөлөн зарласан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар хоёр тал харилцан тохирч багш нар байрны квотыг хүссэн хэмжээгээр өгөхөөр болжээ. Тиймээс түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан багш нар үр дүнд хүрсэн хэмээн үзэж өлсгөлөнгөө зогсоожээ.

Энэ талаар МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ. Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна. Хэзээнээсээ л багш нарын тэмцлийн үр шимийг бултаараа хүртдэгээс хойш одоо яая гэх вэ. Төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү намайн хувиас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо. Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо. Нийгмийн сүлжээгээр биднийг харлуулж гүтгэсэн эрхэм нөхдөд талархаж байна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо. Жагсаал, суулт, өлсгөлөнд сэтгэл зүрхээрээ оролцсон нийт багш нартаа баярлалаа. Та нар минь үнэхээр бахархам байсан шүү. Бидний уриа Багш багшдаа тусалъя шүү дээ. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Улам илүү далайцтай үргэлжилнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *