Categories
мэдээ нийгэм

Багануурын санал асуулга өнөөдөр 20 цагт дуусна

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 07 цагаас эхэлсэн санал асуулга 20 цагт дуусч, дүн мэдээгээ нэгтгэнэ. Эхний өдрийн /01.21/ 20 цагийн байдлаар ирцийн мэдээ нэрсийн жагсаалтад бичигдсэн 16251 иргэнээс 34,99 хувь буюу 5689 иргэн санал өгсөн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *