Categories
мэдээ улс-төр

Багануур дүүрэгт үйлдвэр технологийн парк барих бэлтгэл ажил хийгдэж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, дэд бүтцийн бүтээл байгуулалт болон зураг төслийн санхүүжилт тулгамдсан асуудал болоод байгаа талаар хэлэлцлээ.

Хуралдааны дэгийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авлаа. УИХ-ын гишүүн М.Билэгт, Улсын Их Хурлаас 2012 онд 74 дүгээр тогтоол гаргасан, дөрвөн жил өнгөрөхөд өнөөдөр ямар ажил хийгдсэн ба хэрэгжилт нь ямар шатанд явагдаж байгааг тодруулав, учир нь тэнд амьдардаг иргэдийн амьдрах нөхцөл өнөөдөр маш хүнд байгаа гэлээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан хоёр орчим тэрбум төгрөгийн зарцуулалт, мөн цахимаар хэдэн иргэнд газар олгосон талаар тодруулав.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хариулахдаа, 2.6 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, цахилгаан, техник технологийн зураг төслийн ажил зэрэг 12 ажилд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан. Хөрөнгө оруулалтын ажилд хоёр төрлийн санхүүжилт шаардлагатай байдаг гэлээ. Газар олголтын хувьд Аргалант, Эмээлтийн суурьшлийн бүс бүхэлдээ батлагдсан. Үүнд, паркт 50 га, иргэдэд 100 орчим га олгогдсон гэв. Цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар маш их шүүмжлэл дагуулж байгаа, Нийслэлээс өнөөдөр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд Эмээлтэд олгогдсон газрыг дахин харна.

Багануур дүүрэгт үйлдвэр технологийн парк баригдахаар төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдэж байгаа. Логижистик төвийг Налайх дүүрэгт байршуулахаар ажиллаж байна гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүд тодруулга авч, санал хэлсний дараа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл 80.0 хувийн саналаар батлагдлаа.

Дараа нь УИХ-ын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дугаар заалтын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Билэгтийг сонгов.

Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар ажиллахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *