Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт автозам барих төслийн концесс олгох шалгаруулалт зарлалаа

Уралдаант шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих” төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2014-21/31-09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих” төслийн Концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Уг төсөл нь “Барих-шилжүүлэх” төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр батлагдсан зураг төсвийн дагуу барилгыг барьж ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлнэ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь доор дурьдсан үндсэн шалгуураас гадна Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу санхүүгийн болон техникийн шаардлага хангасан байна.
Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2013-2014 онуудын дундаж 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс дээш байх.
  • Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын нийт өртөг: 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд: Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтийг албан бичгээр хүлээн авна. Албан бичигт дараахи баримтыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 2 жилээр
  • Мэргэжлийн боловсон хүчний чадварын мэдээлэл
  • Техник, тоног төхөөрөмжийн чадварын мэдээлэл
  • Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт.
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны 200051007 тоот дансанд 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг тушаан худалдан авч болно.
Уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорхи хаягаар ирүүлнэ үү.
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын
Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж
Соёлын төв өргөө “Г” корпус, 5-р давхар 514 тоот Утас: 315614, 88841198

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *