Categories
мэдээ улс-төр

Багахангай дүүрэгт Ардчилсан намын 17 нэр дэвшигчийг хасчээ

Улсын хэмжээгээр орон нутгийн сонгуульд 14300 хүн нэр дэвшиж байна. Орон нутагт сонгуулийн хууль зөрчсөн болон иргэдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан маш олон шийдвэр гарч байгаа талаар өнөөдөр Ардчилсан намаас хэвлэлийн хурал зарлалаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Ардчилсан намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, АН-ын хуульч Б.Батхуяг, Багахангай дүүргийн нэр дэвшигч Б.Анхбаяр нар оролцлоо.

Б.Батхуяг: Есөн аймагт ийм зөрчил гарсан. Ардчилсан намын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Төрийн сонгуулийг удирдан зохион байгуулж явдаг төрийн албан хаагчид хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байна. Нэр дэвшигчдийн гарын хэв буруу, бичиг баримт дутуу гэх мэт улс төрийн нэг хүчинийг баримталсан тал гарч байна. Өгий нуур сумаас нэг нэр дэвшигч, Өлзийт сумаас нэг нэр дэвшигч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нэр дэвшигчдийг бүгдийг нь, Дархан-Уул аймгийн нэр дэвшигчийг мөн хассан байна. Багахангай дүүргийн 17 нэр дэвшигчийг бүгдийг нь хассан байна. Баянхонгор аймгийн Шинэ-Жинст сумын хоёр нэр дэвшигч, Дорноговийн Даланжаргалант сумын нэг нэр дэвшигч гээд нийт 100 орчим хүнийг бүртгээгүй байна.

Л.Уртнасан: Бүртгэхгүй байгаа шалтгаан нь олон нийтийн сүлжээгээр явагдаж байгаа цагдаагийн тодорхойлолт, засаг даргын тодорхойлолт гэх мэтчилэн маш олон бичиг баримт дата сүлжээний улмаас маш их хоцорсон. Бүх хүчиний тулгардаг бэрхшээл байсаар байтал Арчилсан намыг хаслаа. Ингэж орон нутгийн сонгуульд нэг нам оролцож байгаа юм шиг битгий оролцоочээ гэж хүсч байна.

Энэхүү гомдлоо Үндсэн хуулийн цэцийн дунд шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Нэг хаяг дээр 40, 50 хүн бүртгэлтэй байдаг энэ асуудлыг бас хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Мөн сонгуулийн дүнд нөлөөлсөн шилжилт хөдөлгөөний асуудлыг Үндсэн хуулийн цэцийн давж заалдах шатанд явагдаж байгаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *