Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэж амиа алджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд Баянхонгор аймгаас халуун тогоонд түлэгдэж гэмтсэн бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгээ даалгүй нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр суманд оршин суух нэг настай эрэгтэй Д нь хоёрдугаар сарын зургааны өдөр гэртээ халуун усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэж иржээ. Хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн хоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух гурван настай эмэгтэй Н мөн халуун тогоонд хийж байсан хоолонд түлэгдэж, баруун хөлөө гэмтээжээ. ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар халуун тогоонд түлэгдэж ирэх бага насны хүүхдүүдийн тоо огт буурахгүй байгаа аж. Ийнхүү бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж гэмтэн, амь насаараа хохирч байгаа явдал нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг албаныхан хэлж байна. Хүүхэд түлэгдэж хохирох, амь насаа алдсан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох хуулийн заалт байдаг хэдий ч хуулийн хүрээнд дээрх хариуцлагыг хүлээлгэх нь хүндрэлтэй байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *