Урин дулаан цаг болж, эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр хичээлд нь явуулдаг болсон нь багачууд автомашины осолд өртөх шалтгаан болж байгааг Замын цагдаагаас анхаарууллаа. Өнгөрсөн хоногт гэхэд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртсөн байна. ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, Зайсан толгойн арын замд Х.Элентра маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 13 настай охиныг мөргөж гэмтээжээ.
Мөн СБД-ийн нутаг Бээжингийн гудамж 7 дугаар байрны арын замд Субару маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч таван настай охиныг мөргөж бэртээжээ.