Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг зодсон багшийг шүүнэ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тарьж, шуугиан дэгдээсэн. Улмаар тус цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалж, улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон юм.

Түүнчлэн хүүхэд зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шүүх хурал нь энэ сарын 24-ны өдөр шүүхээр болох аж. Энэхүү хэрэгт Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалт хийж Эрүүгийн хуулийн 181.1- р зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн юм. Тус зүйл ангид “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *