Youtube хуудсанд хамгийн их үзэлттэй видеогоор Өмнөд Солонгосын “Pinkfong” компанийн бүтээсэн “Baby Shark” дуу тодорсон байна. Үзэлтийн тоо 10 тэрбумд хүрчээ.
Мөн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд Youtube-д хамгийн олон удаа үзсэн бичлэг болж байжээ. Уг бүтээл үзэлтээрээ бусад бичлэгүүдийг хол хаясан хэвээр байгаа юм.
2016 онд цацагдсан дууг Солонгос гаралтай Америк дуучин “Hope Segoine” дуулсан ба 2019 оноос дэлхий даяар алдаршсан.
Pinkfong компаниас уг амжилтыг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг “Baby Shark” дууг сонсоод бүжиглэж буй бичлэгээ хуваалцахыг уриалсан байна.