Categories
мэдээ нийгэм

Б.Юмжирдуламыг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 800 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Б.Юмжирдуламд Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу “Худал мэдээлэл тараах” гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Тодруулбал, иргэн Б.Юмжирдулам цахим орчинд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан гэгдэх иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлдэг байжээ.

Тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Юмжирдуламыг эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 мянган төгрөгөөр торгох ял оноожээ.

2 replies on “Б.Юмжирдуламыг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 800 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn”

yun 800ming wee yadaj naadhaa 8sar suulgahgvi dandaa hudal medee taraan muu yum yarij yawdag darwaisan amaa dahij neehgvi boltlon hashraahgvi

Хуулийн хариуцлага хүлээх чадваргүй хүнийг торгож болдог юм болвуу????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *