Categories
мэдээ нийгэм

​Б.Цогт-Очир: ААН-үүд цахилгаан тамхи зарахдаа иргэний үнэмлэх шалгадаг болно DNN.mn

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 21 нас хүрээгүй хүнд цахилгаан /электрон/ тамхи худалдаалахгүй байх уриалга гаргаж, дараах арга хэмжээг авч ажиллахаа зарласан юм.

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбооны олон нийттэй харилцах холбооны менежер Б.ЦогтОчир “Монгол Улсад вейп буюу цахилгаан тамхи худалдаалах хуулийн зохицуулалт байдаггүй. Гэсэн хэдий ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, худалдааны цэгүүд тус бүтээгдэхүүнийг худалдаалахдаа иргэний үнэмлэхийг нь шалгаж худалдах арга хэмжээг авч эхэлж байна.

Хэрэв энэхүү уриалгыг дэмжээгүй ЕБС-иас 500 метрийн радиус дотор байрлах дэлгүүрүүдэд цахилгаан тамхи цаашид нийлүүлэхгүй байх, нэг сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнээ шат дараатайгаар буцаан авах болно. Цахилгаан тамхи бол насанд хүрсэн хүний бүтээгдэхүүн мөн тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан эд юм. Энэхүү уриалгыг бүх аж ахуй нэгжүүддээ уриалж байна.

Дээрх арга хэмжээг бид тавдугаар сарын 12-аас авч хэрэгжүүлсэн. Ирээдүй болсон хойч үе маань ямар нэгэн байдлаар хорт зуршилд автах ёсгүй. Бид хорт зуршилгүй ирээдүйг бүтээх ёстой. Иймд бид бүхний авах арга хэмжээ үр дүнгээ өгч Монгол Улс цаашид хорт зуршилгүй ирээдүйтэй болох эхлэл болно гэдэгт итгэж байна.

Цахилгаан тамхийг албан ёсоор оруулж ирэхдээ, бидний зүгээс олон улсын чанарын сертификатууд, шингэнд агуулагдах тестүүд болон холбогдох баримт бичгүүдийг МХЕГ-т танилцуулж зөвшөөрөл авсны дагуу импортолсон. Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид шинжлүүлэхэд никитоны агууламж зохих журмын дагуу байсан бөгөөд харин бохь байхгүй байсан юм. Бид 2022 оны есдүгээр сараас эхлээд никитонгүй под худалдаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *