Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Орон нутаг дахь “Зоригтой үлгэр”” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар хэвлэгдэн гарч, уншигчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт хэвлэгдсэн онцлох
материалуудаа тоймлон хүргэе.

“Өдрийн сонин” нийгмийн анхаарал
татсан сэдвүүдийг хөндөж мэргэжлийн хүмүүс, олон нийтийн дунд хэлэлцүүлэг
өрнүүлдэг уламжлалтай. Сонгууль, улс төрөөр амьсгалж буй энэ халуун өдрүүдэд
бидэнд өөр нэгэн сонирхолтой, ярих сэдэв бол наадмын тухай юм. Нэн ялангуяа
өнөө жилийн наадам 1024 бөх барилдахаараа ихээхэн онцлог болно. Түрүүлэх бөхийн
таамаг ч гарч эхэлж байна. Иймээс “Өнөө жилийн наадамд хэн түрүүлэх вэ”
хэлэлцүүлгийг Асуух эрхийн танхимдаа зохион байгууллаа. “Гоц байгаагаараа
Э.Оюунболд, голдуу түрүүлснээрээ Ц.Соднодорж, харин П.Бүрэнтөгс…” хэмээх
гарчигтай хэлэлцүүлгийг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг
тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт зохиолч, нэрт
нийтлэлч Б.Цэнддоогийн “Орон нутаг дахь “Зоригтой үлгэр”” нийтлэлийг хэвлэлээ.

Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан
нь буюу долдугаар нүүрээс “ЭЕШ-ын материал задарсныг МУИС-ийн багш ярьж байна”
материалыг унших боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтын материал шалгалт эхлэхээс
өмнө задарсныг нотлох баримтууд гарч
ирсээр байна. МУИС-ийн математикийн багш энэ тухай бидэнд мэдээлэл өглөө. Математикийн
шалгалт эхлэхээс өмнө шалгалтад ирэх бодлогууд хүүхдүүдийн гарт очсон байсныг
нотлохуйц нэгэн үйл явдал тохиолдсон байна. Энэ тухай уншаарай.

Өнгөрсөн хоёр өдөр орсон борооноор
нийслэлийн зам талбай усанд автаж, усны гутал, шүхэргүй хүн явах аргагүй
хэмжээнд хүрлээ. Зөвхөн зам талбайгаар ч зогсохгүй энэ их борооноор гэртээ
усанд автаж, шөнөжин унталгүй усаа шавхаж, ажлаа тасалсан иргэд ч байна.
“Борооноор орон сууцны айлууд үерт автжээ” сурвалжлагыг өнөөдрийн дугаарт мөн
нийтэллээ.

Буйр нуурт осолдсон загасчдын нэг,
М.Ширмэнтогоо гуайн “Хилийнхэн хууль зөрчиж явсан юм чинь тэдний буруу, үхэх нь
зөв гэсэн байдалтай хандсан” ярилцлагыг 11 дүгээр үүрээс уншаарай. Цэл залуухан
насандаа хорвоог орхиод одсон хүүгийнхээ зурагны өмнө бөгтгөр
өвгөн зул асааж хүрд эргүүлнэ. Энэ өвгөн мөсөн дээр амьсгал хураасан
талийгаач Баттулгын аав юм.

Эрхэм уншигч та, манай сонины
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн
сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос
лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож
дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *