“Honey moon” хамтлаг “Honey moon” нэртэй анхны бие даасан цомгийнхоо талаар мэдээллээ.
Хамтлагийн ахлагч Б.Солонготой товч ярилцлаа.
-Хамтлаг анх яаж бүрдэж байв?
– “Honey moon” хамтлаг багын найзуудаас бүрдсэн. Бидний багын хүсэл мөрөөдөл дуулах байсан. Дуулах гэдэг сэтгэл зүрх, оюун бодлоо нэгтгэж гаргахыг хэлдэг шүү дээ. Яг л хүний доторхи ертөнцийг гаргаж өгдөг. Тэрэнд бид дурладаг учраас өдийг хүртэл таван жил хамт яваад анхны цомгоо өлгийдөж авсандаа баяртай байна.
-Цомгийн нээлт хэзээ болох вэ?
– Цомгийн нээлт зургаан сарын 12-нд “Hi-Fi“ records дээр 12 цагт болно. Цомгийн баяр зургаан сарын сүүлээр долоон сарын эхээр болох төлөвлөгөөтэй байгаа.Ямар ч байсан цомгийн баяраараа үзэгчидтэйгээ, сонсогчидтойгоохамтдаа нэг өдрийг өнгөрүүлнэ гэж бодож байна. Мөн “Honney moon” хамтлаг амьдаар дуулж охидын хамтлаг ямар байх ёстойг мөн сэтгэл зүрх, ур чадвараа цомгийн баяр дээрээ харуулна.
-Анхны тоглолтын талаар төлөвлөгөө байна уу?
-Анхны тоглолт хоёр дахь цомог гарсны дарааболно.
-Хамтлагын ойрынзорилго юу байна?
– Мэдээж хоёр дахь бие даасан цомог тэгээд анхны бие даасан тоглолт мөн Монголоо тойрон аялан тоглолт хийхийг хүсч байна.
-Ихэвчлэн ямар брэндийг сонгож хэрэглэдэг вэ?
– Нэг их их брэндсээд байхгүй дээ. Биед хөнгөн чанартай материалтай хувцас өмсөхийг боддог.
-Анхны цомогт хэдэн дуу багтсан бэ?
– 12 дуу багтсан.
-Ямар ямар хамтлагуудтай хамтрав?
– Хатариш Амраа гэдгээр нь таних байх. Амраатай хамтарсан нэг дуу бий.
-Ивээн тэтгэгчбий юу?
– Ивээн тэтгэгч компани байхгүй. “Honey Moon” хамтлаг өөрсдөө 100 хувь продюсерлэсэн.
Б.Амартүвшин