Categories
мэдээ спорт

Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээн эхэллээ

ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн болон европийн 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХI дэх удаагийн тэмцээн Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна.

2005 оноос уламжлал болгон явагдаж байгаа тэмцээнд ОХУ-ын бүс нутаг болон Азербайжан, Иран, Йордан, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Япон зэрэг 8 гадаад орны 300 гаруй хөвгүүд өрсөлдөж байна. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг 50 мянга, хоёрдугаар байр эзлэсэн бөхчүүдийг 30 мянга мянга, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдийг 10 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр урамшуулж байна.

Тэмцээнд оролцогч бүрт энгэрийн тэмдэг, футболк бүхий дурсгалын бэлэг өгч байна. Эхний өдөр хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж манай бөхчүүд медальд хүрсэнгүй.

Энэ тэмцээнээс Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байжээ. Тэмцээнийг Чечень улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Сайтиев ирж үзэж медаль гардуулж байна. Маргааш 46, 54, 63, 76, 100 кг-ын жингүүдийн барилдаан болж тэмцээн өндөрлөнө.


ТЭМЦЭЭНИЙ ДҮН

42 кг

1. Ананда Бадмаев (Байгалийн чанадахь хязгаар)

2. Эрдэм Дабаев (Буриад улс)

3. Прокопий Ефимов (Якут улс)

3. Еламан Кадырсейт (Казахстан)

50 кг

1. Амир Чамзын (Тува улс)

2. Алексей Копылов (Якут улс)

3. Икромжон Хажимурадов (Киргиз)

3. Жавохир Иристаев (Казахстан)

58 кг

1. Абасгажи Магомедов (Дагестан улс)

2. Усман Шахгириев (Красноярскийн хязгаар)

3. Такуто Отогуро (Япон)

3. Мухаммат Курскиев (Ханты-Мантыскийн тойрог)

69 кг

1. Арслан Гаражиев (Абхаз улс)

2. Кирилл Корнеев (Кемерово муж)

3. Ник ита Миличенков (Кемеро муж)

3. Султанали Магомедов (Дагестан улс)

85 кг

1. Шейхмансур Идрисов (Дагестан улс)

2. Максим Толмачев (Якут улс)

3. Куаныш Карабек (Казахстан)

3. Андрей Тефанов (Сахалин муж)

120 кг

1. Хасанбой Рахимов (Узбек)

2. Олег Балаев (Красноярскийн хязгаар)

3. Руслан Алиев (Хабаровскийн хязгаар)

3. Никита Мешков (Кемеро муж)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *