Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвдорж: Тэтгэврийг сүүлийн таван жилийн дундаж цалингаар тогтоох нь зөв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Тэтгэвэр тогтоолгоход сүүлийн таван жилийн дунджаар тооцдог байх өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Тэрбээр “Тэтгэвэр тогтоолгоход сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тооцдог өөрчлөлтийг 2018-2019 онд хуульд оруулсан. Энэ бол хүмүүсийн шударгаар төлсөн мөнгийг буцааж өгөхдөө багасгаж, иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Тиймээс сүүлийн таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

Үндэсний статистикийн хорооноос дундаж цалингийн хэмжээг нэг сая 805 мянган төгрөг гэж гаргасан. Би үүнд итгэдэггүй. Бодит амьдрал дээр ийм өндөр цалин авдаг хүмүүс ховор байгаа. Тиймээс статистикийн газраас гаргасан дундаж цалинг 80-140 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байна гэсэн тооцоолол гарсан. Иргэд сүүлийн таван жил илүү өндөр цалин авч, нийгмийн даатгал өндөр төлсөн учраас долоон жилийн дундаж болгосон нь буруу гэж үзэж байгаа юм. Харин сүүлийн таван жилийн цалингаар тооцвол нэг хүн дунджаар 100 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах боломж үүснэ гэж үзсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *