УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Малчдын малын үнийг унагааж, орлогыг багасгасан, алтны үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулсан, Хятад улсын махны үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого барьсан учир ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах төслийг өргөн бариад байна. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Ч.Улаан өнгөрсөн хугацаанд зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай компани зөвшөөрөл олгож байсан. Өнөөдөр махны компаниуд сул зогссон байна. Малчдын орлогыг хулгайлж, дотоодын махны үйлдвэрийн үйл ажиллагааг боомилсон үйл ажиллагаа явуулж байгаа сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.