Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: АН-ыг нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн МАН АН-ын дотоод хагарлыг мөн сонгуулийн хуулийг тодорхой хэмжээгээр өөрт ашигтайгаар ашиглаж ирлээ. АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачлагыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. Иймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачлагыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж буй. АН-ыг нэг удирдлагатай болгох аянд жирийн гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

АН-ын гишүүн З.Нарантуяа: Өнөөдрийн бид гурвын гаргаж байгаа санаачлага зөвхөн АН-ын асуудал биш. Монголын парламентад сөрөг хүчнээс тавих хяналтыг чангатгах сөрөг хүчний чадамжийн тухай асуудал. АН эв нэгдэлгүй байгаагийн улмаас сүүлийн УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилтгүй оролцлоо. Цаашид хариуцлагаа хүлээж огцорч чаддаг намын удирдлагатай байх улс төрийн соёл суулгахад чухал ач холбогдолтой. АН нийгмээс дэмжлэг авахаа байсан улс төрийн хүчин биш. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хичнээн бага санал авсан ч гэсэн сонгуульд оролцоогүй нийт сонгогчдын 42 хувь цаана нь үлдсэн. Иймээс АН зайлшгүй сэргэн босох шаардлагатай. Хоорондоо таарч зохицохоо больсон лидерүүдийн улмаас АН тарж бутарна гэсэн ойлголт байхгүй. Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин:

Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *