Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд явж байхад миний хүүхдүүд уйлж байна

Улсын өсөх идэр начин Э.Энхбат багын найз Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, БНСУ-д эмчлүүлж байгаа. Харин түүнийг зодсон олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад байгаа. Хохирогч, гэрч тайлбар мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар түүнд холбогдох хэрэг “гацаанд” ороод байгаа юм.

Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр цахим хуудастаа Н.Түвшинбаяр аваргад зориулж, дараах зүйлийг бичжээ.

Тэрбээр “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байна. Миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйдаг. Бяцхан биедээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео каллаар хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна. Цаана нь өчнөөн зүйл золиослогдож байгаа гэдгийг ойлгох ухаан түүнд байхгүй байх. Сайхан ирээдүйн төлөө эрүүл саруул зүтгэж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч байсан сайхан амьдралаа үгүйлж байна. Би ханийнхаа төлөө бүгдийг хийж, үнэн зөвийг олох хүртлээ явна. Хэрэг хийсэн хэрэгтнүүд нь юу ч болоогүй юм шиг зугаацаж явж байгаа ч энэ бүгдийг шийтгэж цаг нь ирнэ” хэмээн бичжээ.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *